1998 оны Дэлхийн аварга Францчууд өнөөдөр нээлтийн тоглолтоо Австралийн багтай Казань хотноо хийлээ. Гурван өнгөтнүүдийг илт давамгай тоглох болов уу хэмээн олонх хүмүүс таамаглаж байсан боловч тэд эхний хагаст сайн тоглож чадсангүй. Австраличууд тоглолтыг өөрсдийнхөө хэмнэлээр удирдаж тэднийг огтхон ч хөдөлгөсөнгүй.
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд торгуулийн цохилтоор хоёр ч гоол орлоо. Францаас А.Гризманн 58 дахь минутад торгуулийн цохилтоор гоол хийсэн боловч хариуг нь Австраличууд 5 минутын дараа л барив. Тус багийн ахлагч М.Еданик олдсон боломжоо ашиглаж тоог тэнцүүлэв.
Энэ жилийн ДАШТ-д анх удаагаа тоглолт ухрааж үзэж байгаа бөгөөд А.Гризманныг унагаасан эсэхийг нягталж үзэн торгуулийн цохилт хийх эрхийг өгөв. Харин Францын хамгаалагч Умтити өөрийн талбайд бөмбөгөнд гар хүрэн Австраличуудад "тус" хүргэв.
Тоглолтын 70 дахь минутад Д.Дишам давхар солилцоо хийн О.Жиру, Фекир нарыг оруулж ирэн, Гризманн, Дэмбеле нарыг суулгав. Энэ нь ч зөвдөж О.Жиругийн дамжуулалтаар П.Погба гайхалтай гоолыг 81 минутад оруулан багтаа ялалт авчрав. үлдсэн хугацаанд Францууд алдаа гаргасангүй.
Францууд ийнхүү эхний ялалтаа авсан бол Австраличууд дараагийн тоглолтоо маш хийн оноо авах хэрэгтэй боллоо. 




Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно