Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс дараах 3 чиглэлд явна.
Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор одоогийн Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1 "5 шар-Ботаник" чиглэлээс гадна хотын төвөөс урагшаа ШҮ:2 "МУБИС-Нисэх", хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 "МУБИС-7 буудал-Зунжин худалдааны төв" чиглэлүүдийн үйлчилгээг эхлүүлээд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэд та бүхэнд үйлчлэх болно.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо