Шүүхээс С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу цагдан хорих шийдвэрээ цуцалж, хилийн хориг тавих шийдвэр гарсан. Шүүх хурлын дараа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдээлэл өгсөн юм. Тэрээр,
-Прокурорын зүгээс цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгахгүй, өөрчлөх санал гаргаж, 74 хоног хорьж, шалгасны эцэст суллах шийдвэрийг шүүх гаргалаа. С.Баярцогтын хувьд энэ хугацаанд өөрийгөө буруу зүйл хийгээгүй, Монгол Улсын эдийн засаг нөлөөлөх сайн гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ асуудлыг үнэн мөнөөр шийдүүлнэ гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийлж буй. Хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй, гэрээ байгуулахдаа буруу зүйл хийсэн эсэхэд дүгнэлт хийх байх. С.Баярцогтын хувьд энэ талаар бүх мэдээ, мэдээллийг гаргаж өгнө гэдгээ хэлж байгаа. Биеийн байдал нь сайнгүй байгаа, хоригдсоноос хойш 10 гаруй кг турсан. Хоригдсон хугацаанд 3-4 удаа байцаалт авсан. Шүүхээс хилийн хориг тавьсан байгаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг дөнгөж сая шүүх гаргалаа. Прокуророос Б.Бямбасайханыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлснийг шүүх ийнхүү хүлээж авсан байна. Өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм.
Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг дөнгөж сая шүүх гаргалаа. Прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлээд байсан юм.
Өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм. Сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх асуудлаар "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээний хорих арга хэмжээг авах нь буруу гэж олон нийт үзэж байсан юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо