Саяхан “Алдарт эх”-ийн одон хүртсэн “Ажигана” ХХК-ийн захирал Э.Туул гэх хатагтай ихэвчлэн моделиуд, жүжигчдийг реклам сурталчилгаанд тоглуулдаг туйлширсан сонголтыг мэдрэмжтэйгээрээ халж, “Оргио” монгол брэндийнхээ нүүр царайгаар хүдэр чийрэг, царайлаг тамирчин залууг сонгожээ.Спортын сайхан залуугийн жагсаалтад зайлшгүй нэрлэгдэх жүдоч Г.Хэрлэн “Оргио” монгол брэндийн нүүр царай ийн болжээ. Жудогийн дэвжээнд нэр алдар нь түгээд байгаа залуу маань эх орондоо төдийгүй олон улсад эх орныхоо нэрийг мандуулж яваа залуухан тамирчин билээ. Хэрлэн нь тамирчин хүнд хамгийн хэрэгтэй хүнсний жагсаалтыг тэргүүлдэг, бүхий л шаардлагатай эрдэс, шимийг бүгдийн агуулдаг гэх тахианы махны үндэсний брэндийг мэдрэмжтэйгээр дэмжиж, хамтран ажиллах болсноороо өөрийн амжилтаа улам бүр ахиулах нь дамжиггүй биз ээ. Э.Туул хатагтайн энэхүү сонголт нь сонирхолтой бөгөөд шинэлэг дүр төрх биш гэж үү.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо