Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг ХMF-2018 фестивали нь хоёр дахь жилдээ илүү өргөн цар хүрээнд 2018 оны 6-р сарын 15-нд Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын зорилго нь жилийн жилд залуу нуугдмал авьяастнууд тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулахаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамруулдагаараа онцлог юм. Мөн энэ жилийн наадмын онцлог нь Монголдоо хамгийн том, чанартай дуугаралтыг амлаж байгаа бөгөөд нүд, чих зэрэг баясах бодит мэдрэмжийг Амстердамаас ирэх VJ мэдрүүлнэ. Тайз 250 м2 засагдаж, орчныг бүрдүүлэх тайзны олон төрлийн гэрэл нийт 400 орчим байрлах ажээ. Өндөр нягтаршил бүхий 900 ш 4К лед дэлгэцийг 10 жил салбартаа ажилласан туршлагатай инженерүүд угсаран байрлуулж байгаа юм байна. Зохион байгуулалтанд нийт 600-аад хүн ажиллаж байгаа нь ямар хэмжээний тоглолт болох гэж буйг илтгэх ажээ. Тоглолтонд Люмино, Татар, Дижи Заяа, Ука, Маралжингоо, Киви Намуунаа, Хишигдалай, Зоригт, А Sound, Энгүүн гэх мэт бусад залуу олон залуу бүтээлчид оролцоно.
Дэлгэрэнгүйг 83116767
Тасалбарын үнэ:
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно