Ерөнхий сайдын ер орхихгүй хобби

Moderator
2018/06/11

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ихэд спортлог нэгэн. Бие бялдарын дасгал хийхээс гадна урлагийн авьяастай гэдэг. Харин түүний ер орхиж чаддаггүй нэг хобби нь мотоспорт юм. Өмнөх онуудад тэр мотоциклчидтай нэгдэн хар мотоцикл унан, спорт хувцас, хар шилээр гангаран явж байсан бол энэ жил мөн л хоббигоо орхиж чадсангүй.  “Талын салхи-2018” олон улсын мото наадам Сүхбаатарын талбайд саяхан болсон билээ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклтой оролцож, цуваанд явсан байна.

Наадамд ОХУ, БНХАУ, Өвөр Монголоос мото спорт сонирхогчид оролцох аж. Хятадаас 7 клубын 44, ОХУ-аас 10 клубын 100 орчим мотоциклчин иржээ. Харин Монголоос 15 клубын 350 орчим мотоциклчин “Талын салхи”-д оролцсоны онцлох нь Ерөнхий сайд байсан юм.

Ерөнхий сайдын ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын оролцоотой зохион байгуулагдаж буй энэ наадам гурван улсын хэмжээнд болж буй том арга хэмжээ аж. Хобби гэдэг хэн хүний үл дарагдах хүсэл мөнөөс мөн билээ.