МЗХ-ны “Тэргүүний залуу” тэмдгээр хятад иргэдийг шагнасан асуудлаа тайлбарлаач ээ, А.Мөнхбат аа


    Монголын залуучуудын холбооноос БНХАУ-ын нэр бүхий долоон иргэнийг “Монголын тэргүүний залуу” тэмдгээр шагнаж урамшуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэр устайгаа дэлгэгдсэн нь олон олон иргэдээс шүүмжлэл хүртээд байгаа билээ. Улмаар ямар учраас хятад иргэдийг тэргүүний залуугаар өргөмжлөх болсноо тайлбарлахыг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас шаардаж байна. Харин эл асуудалд Монголын залуучуудын холбооны шагнал хариуцсан мэргэжилтэн хариулахдаа “Зураг дээрх шагнал манайхаас өгдөг шагнал мөн. Гэхдээ Монголын залуучуудын холбоонд энэ хүмүүсийг шагналд тодорхойлсон материал ирж байгаагүй. Монголын залуучуудын холбооноос бол энэ шагналыг олгоогүй. Манайх 21 аймаг, 320 сум, нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг, НИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлэг, тусгай салбар холбоод болон залуучуудын хороо, зөвлөл, клуб гэсэн системтэйгээр ажилладаг. Эдгээр салбар нэгжүүд өөрсдөө шагналын квоттой байдаг. Тиймээс квотынхоо хүрээнд шагналаа олгосон байх.” хэмээсэн байх юм.
PAPARATSI.MN