Халиунаа: Алдарт эх-ийн буухиаг үргэлжлүүлнэ


   Хос дуучдын өнөр бүлийн зургийг та бүхэн харж байна. Хэсэгтээ Анхаа, Халиун хэмээн нэр нь хүртэл хоршиж сонсогдож хайрын дуунуудаараа “бөмбөгдөж” явсан тэд өдгөө гурван хүүгийн аав ээж болцгоосон өнөр айл. Гэр бүлдээ илүү их анхаарлаа хандуулж, халуун дулаан ам бүлээ бий болгон хамтдаа сайхан амьдарч байгаа тэд хөөрхөн охинтой болохыг битүүхэндээ хүсдэг гэсэн шүү. Магадгүй ирэх жилийн өдийд тэдний хүсэл биелж рок попынхны “Алдарт эх”-ийн буухиаг үргэлжлүүлэхийг хэн ч таашгүй билээ. Гэр бүлд нь гэгээн бүхнийг хүсье.
PAPARATSI.MN