Х.Отгоо одонгоо зүүж рок попынхон баярлав


Орчин үед залуу хосууд олон хүүхэдтэй болохоос зайлсхийдэг болсон нь нууц биш. Тэгвэл энэхүү хандалтын манай урлаг соёлын олны танил бүсгүйчүүд багагүй эвдэж залуусыг зөв хандлагад уриалж байна. Тэдний нэг болох "Альтернатив" дуучин Отгоо буюу Х.Отгончимэг дөрвөн хүүхдийн ээж болж хүүхдийн баяраар алдарт эхийн одонгоо энгэртээ зүүсэн билээ. Түүний энэхүү баярт үйл явдлыг хуваалацахаар монголын рок попын төлөөллүүд очсон байна. Манай рок, попын зарим нэг нь хоорондоо хамаатан сандангаас дутуугүй анд нөхөр, ах дүүс болцгоосон байдаг. Отгоогийн “алдарт эх” гэсэн эрхэм алдарын эзэн болсон нь тэдний хувьд нэгэн том баярт үйл явдал болсон нь мэдээж юм. Цаашид ч тэдний дундаас алдарт эхийн буухиа тасрахгүй биз ээ.