ҮТРЭЭНИЙ PRP ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?


Орчин үеийн анагаах ухааны санал болгож буй нөхөн сэргээх, залуужуулах үйлчилгээтэй, шинэлэг мэс заслын бус эмчилгээний аргын нэг бол Plazmolifting буюу PRP эмчилгээ  юм. ПРП эмчилгээ нь шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан орчин үеийн шилдэг технологоор хийгддэг хүний бие махбодийн өөрийн нөөцийг ашиглан нөхөн сэргээх эмчлэх үтрээний ПРП эмчилгээг “Ла Санте” эмнэлэг хийж байна.

ПРП эмчилгээ гэдэг нь амьд эсээр баялаг тэжээлийн уураг юм. Хүний цусанд тромбоцит буюу ялтаст эс гэж байдаг. Энэ нь хүний биеийн цусыг бүлэгнүүлэх, шарх эдгээх, эд эсийг нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, залуужуулах үүрэгтэй байдаг. Ялтсан эсүүдээс эсийн хуваагдлыг өдөөж төлжүүлэх үүрэгтэй фактор (TGFH), тромбоцитын өсөлтийн фактop(PDGF), судасны ханын эндотелийн төлжөлтийн фактор (VEGF), хучуур эдийн өсөлтийн фактор (EGF), фибробластын өсөлтийн фактор (FGF), инсулин төст өсөлтийн фактор (IGF) зэрэг уургууд ялгардаг.

Эдгээр уургууд нь арьсны нөхөн төлжилтийг хурдасгах, бодисын солилцоог эрчимжүүлэх, коллаген ширхэг болон гиалуроны хүчлийн нийлэгжилтийг түргэсгэх үүрэгтэй. Энэхүү ялтсан эсээс ялгардаг энэ олон өсөлтийн уургуудийг ашиглаж арьс гоо сайхан, шүд, гэмтэл, аарцгийн булчин сулрал /үтрээ/, түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдал, үе мөч зэрэг анагаах ухааны олон салбарын эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Хүний цусанд хэвийн үед ялтсан эс нь 150-350 мянган/мкл байдаг ба 1000000/мкл болоход төлжүүлэх үүргээ гүйцэтгэдэг. Тэгэхээр тусгай багаж ашиглан цусан дахь ялтсан эсүүдийг ялган авч цуглуулаад түүгээр баялаг сийвэнгээр эмчилгээгээ хийдэг. Цус түгээгч шинэ хялгасан судасыг бий болгох ба энэ нь арьсны эдийн тэжээлийг сайжруулж, хуримтлагдаж буй хорт бодисыг гадагшлуулдаг.

Энэхүү эмчилгээг Эмэгтэйчүүдийн эмнэлэгийн практикт Plazmolifting-ийг эд эсийн нөхөн сэргэлтийг хурдасгах, үрэвслийн эсрэг үтрээний булчин чангалах цогц эмчилгээнд ашиглаж байна.

Эмчилгээний үндсэн зарчим бол ялтсан эсээр баялаг плазмыг тухайн хүний өөрийн цуснаас ялган авч эргүүлэн тарих явдал юм.

Олон эмч нар хүний биеийн өөрийн эх үүсвэрийг ашиглан эмчилгээг төгс хийх боломжтой гэдэгт итгэдэг. Эмийн эмчилгээ нь зөвхөн тухайн өвчиндөө нөлөөлдөг бол Plazmolifting нь тромоцитийн биологийн идэвхит нөхөн сэргээх шинж чанарын тусламжтайгаар эд эсийг бүхэлд нь төлжүүлэн сэргээдэг байна.

Ямар тохиолдолд PRP эмчилгээг хийлгэх вэ?

1. Бага аарцгийн хөндийн үрэвсэл, ( умайн хүзүүний улайлт, шарх, архаг сальпингоофорит ,

2. Наалдацт өвчин

3. Үтрээний дистрофик өөрчлөлтүүд үтрээ хуурайших, загатнах,

4. Бактерт вагинит

5. Бэлгийн дур хүсэл буурах

6. Үтрээний булчин сулрах

7. 40- өөс дээш насныханд

8. Цэвэршилтийн үе

9. Менструац багасах

Эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийн эхний хагасаас хийж эхлэх нь тохиромжтой байдаг. Дунджаар  5-7 хоногийн зайтай 5- 10 удаа эмчилгээг давтдаг. Эхний тариулснаас хойш эмчилгээний үр дүн гарч эхэлдэг. Бэлгийн харьцааг курс эмчилгээ дууссанаас 2 долоо хоногийн дараа зөвшөөрдөг.

Эмчилгээний давуу тал :

Энэ бол орчин үеийн анагаах ухааны хамгийн аюулгүй аргын нэг бөгөөд "эм"-ийг тухайн хүний өөрийн цуснаас ялгаж авдаг тул харшлын урвал ба гаж нөлөө байдаггүй. PRP эмчилгээг эмийн болон физик эмчилгээтэй хослуулан хийх нь эмчилгээний үр дүнг илүү сайжруулдаг билээ.

Эсрэг заалт :

• Жирэмсэн болон хөхүүл;

• Хорт хавдар,

• Хурц цочмог халдвар,

• Системийн цусны өвчин (hemophilia, тромбоцитопени, гэх мэт);

• Гепаринд харшилтай.

• Сэтгэцийн өвчтэй.


Энэ эмчилгээний давуу тал нь юу вэ?
• Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
• Өөрийн сийвэн учир харшил үүсгэхгүй
• Өвдөлт багатай
• Эрсдэлгүй
• Нас хүйсний хязгаарлалт үгүй
• Бусад эмчилгээний аргуудтай хослох боломжтой.

PRP эмчилгээ АНУ-ын FDA-ээс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний арга юм. Тиймдээ ч одоо дэлхий даяар ид тархаж байгаа эмчилгээний арга. Тийм болохоор олонд танигдсан одууд хийлгэж өөрсдийн залуу сайхан байгаа нууцаа дэлгэхээс гадна эмчилгээний шинэ аргыг таниулсаар байна.

“LA SANTE” ЭМНЭЛЭГТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨ, ҮТРЭЭНИЙ PRP, ААРЦГИЙН /ҮТРЭЭ/ БУЛЧИН ЧАНГАЛАХ, ФИЗИК ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА.

УТАС: 7700-6677, 9105-5999