Дуучин Анхмаад эмэгтэй хүн хүртэл дурлаж явна


Хамтлагаасаа хамгийн их хэвлэлийнхний хараанд өртдөг дуучин Анхмаа нь сүүлд  энэ оны өмнө Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхонтой хайр сэтгэлийн холбоо тогтоосон гэх шуумд өртсөн. Түүнээс хойш  нам гүмхэн байсаар өдийг хүрсэн билээ. Ойрд сошиалд ч өөрийн тухай мэдээлэл болон зургаа олонд дэлгээгүй тэрээр саяхан нэгэн зураг оруулжээ. Тэрхүү зургийг нь харсан түүний фэн олон өөрийг нь магтсан, сайхныг нь уулга алдан гайхацгаах ажээ. Зарим нэг бүсгүйчүүд “эмэгтэй хүн хүртэл дурламаар сайхан хүүхэн шүү” хэмээсэн байна. Эмэгэйчүүдийгээ хүртэл өөртөө дурлуулсан дуучин бүсгүй маань удахгүй шинэ уран бүтээлтэй фэн олонтойгоо уулзана биз ээ.