Нидерландаас Испани руу нислэг гүйцэтгэж явсан Transavia компанийн онгоц ослын буулт хийхээс аргагүй байдалд хүрсэн байна. Энэ нь нэгэн зорчигчоос ханхалж байсан эвгүй үнэрээс болсон гэнэ.
Түүний аймшгийн үнэрээс болж зарим зорчигчид ухаан алдан, заримынх нь дотор муухайран бөөлжиж эхэлжээ. Гэрчүүдийн өгүүлж буйгаар, уг зорчигч эр “хэдэн долоо хоногоор усанд ороогүй” бололтой.
Португалийн өмнө зүг дэх Фаро-д ослын буулт хийтлээ уг муухай үнэртэй эрийг онгоцны жорлон дотор нуугдуулж явсан аж. Ингээд онгоц газардсаны дараа муухай үнэртэй зорчигчийг буулган, бие нь муудсан бусад зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо