Зөв хосууд


Жүжигчин О.Цэнгэл алдаж байна ононо гэгчээр түүний эксээсээ салаад учирсан амраг нь өдгөө түүнд аз жаргал, амьдралын сайхныг мэдрүүлч яваа. Урлагийн замналаар замнаж явахдаа насны хайраа олж өдгөө аз жаргалдаа умбан яваа хосууд бол жүжигчин О.Цэнгэл дуучин Э.Мишээл нар юм. Үргэлж хамтдаа явах хосууд маань чөлөөт цагаа зөв өнгөрөөж залууст үлгэр дууриал үзүүлдэг хоёр. Тэрээр нийгмийнхээ төлөө БНСУ-н Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран нэгэн сайн үйлсийн аян эхлүүлсэн нь амжилттай болж өндөрлөсөн. Уг төсөл өмнө нь 25 улсад хэрэгжиж 14000 гаруй хүүхдэд амьдрах итгэл, гэрэлт ирээдүйг бэлэглэж байжээ. Энэ удаад тэд 6 настай Л.Адъяасүрэн хүүд амьдрал бэлэглэсэн бөгөөд Солонгос талаас төлбөрийг зуун хувь дааж бүрэн эмчилгээ хийж өгчээ. Хүүд арьс нөхөх хагалгаа хийсэн бөгөөд 110 гаруй жилийн түүхтэй алдартай гоо сайхны эмнэлэгт тус хагалгаа хийгдсэн гэдэг. Ийн бусдад жишээ болмоор зөв дадалтай залуу хосууддаа аз жаргал хүсье.