Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгийн гэргий Э.Туул нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ”Алдарт эх”-ийн одонгоо гардан авч, энгэртээ зүүлээ. Э.Туул нь гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Оргио” тахианы үйлдвэрийг ажиллуулдаг билээ. Хүний сайн хань, хүүхдийнхээ мундаг ээж бас бизнест одтой тэрбээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн олон ажил хийдэг гэдгээрээ нэр хүндтэй нэгэн юм. Түүний энэхүү эрхэм баярт үйл явдалд нэгэн сонин мэндчилгээ иржээ. Тэр нь юу гэвэл алдарт эхийн одонг урладаг, анхлан хэв загварыг нь цутгаж байсан дархан хүний үр хүүхдээс ирсэн байна. Уг мэндчилгээнд “аавын минь урлаж, хэв загварыг нь цутаж хийсэн медалийг зүүх эрхтэй танд баяр хүргэе. Монголын үрс маш олон болох болтугай” гэсэн байна. Үүнээс илүү бэлэгшээлтэй мэндчилгээ гэж юу байх вэ...
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно