Монголын хошин урлагт жинтэй хувь нэмэр оруулж буй жүжигчин О.Тэмүүжин "Яг түүн шиг" шоунд чамгүй амжилттай оролцож үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Тэрбээр анх "Boomtown" хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн төдийгүй "Х-Түц" хамтлагт орж хошин урлагт хөл тавьсан гэдэг. Харин үүний дараагаар "Х-Түц" хамтлагаас өрх тусгаарлан "Эмоци" хэмээх хамтлагийг гэр бүлийн хүнтэйгээ хамтран нээсэн амжилттай явж буйг бүгд мэдэх билээ.. Хошин урлагт хөл тавьснаар өөрийн жүжиглэх чадварыг олон түмэнд өндрөөр үнэлүүлж чадсан Тэмка дэлгэцийн уран бүтээлд ч багагүй хувь нэмэр оруулж хэд хэдэн уран бүтээлд гол дүр бүтээгээд амжсан.
Маргааш яг түүн шиг шоуны 5 дахь дугаар гарах бөгөөд оролцогчид кино жүжигчдийг дууриах ажээ. Энэ дугаарт Тэмка “зөрүүд эрийг номхотгосон нь” киногоороо алдаршсан ADRIANO CELENTANO-г тайзан дээр амилуулах ажээ. Дүрээ сайн амилуулж чадна гэж түүнд олон түмэн найдаж байна.
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно