"The Voice Of Mongolia" шоуны шилдэг оролцогчдын нэг Ариунжаргалыг дуучин Болд "Урлагийн ертөнцөд тууштай зүтгэх Зүрх сэтгэлээсээ МЭДЭРЧ дуулдаг ЖИНХЭНЭ УРЛАГИЙН ХҮН болох дуучин" хэмээн тодорхойлоод авсан. Өөрийн багаас торойн үлдсэн ганц дуучиндаа тун ч гоёмсог дуу бүтээж өгсөн түүний дуу харамсалтай нь шоуны тайзнаа эгшиглэж чадаагүйд тэд ихэд сэтгэл дундуур байгаагаа ч илэрхийлсэн. Чадал чансаагаараа хэнээс ч дутахгүй өрсөлдсөн түүнд "Hero" интертайментийн захирал Баатар нэгэн зүйл амлажээ. Тэрээр "Энэ охинд урлагийн хүнд байх нэг тийм сүнслэг мэдрэмж бна! шинэ дуунд нь гоё клип хийж өгнө !! Неro entertainment ;) авьяасыг уралдуулдаггүй юм!" хэмээн амлаад авсан бөгөөд цаашид дуулахаа зогсоохгүй гэдгээ хэлсэн түүнд ихэд олзуурхууштай зүйл болов.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо