Үнэн худал нь үл мэдэгдэх олон эрчүүдтэй нэр холбогдогч


“Маск” продакшны жүжигчин Золоо “Шүрэн бугуйвч” кинонд тоглон олны танил болж байсан. Анх СУИС-ийн оюутан байхдаа жүжигчин О.Бат-Өлзийгийн хүү Б.Тамиртай хамт амьдарч, охинтой болсон Золоог олон залуус сонирхдог.   Түүнчлэн анхны амьдралаасаа өрх тусгаарласнаас хойш үнэн худал үл мэдэгдэх ч олон эрстэй нэр холбогдсоор өдийг хүрсэн нэгэн.  Хамгийн сүүлд “Нарантрейд”-ийн Болдхэтийн хүү Б.Аргунтай болзох болсон тухай яриа нэг хэсэгтээ газар авсан билээ.  Учир нь тэр “Наран плаза”-д байр түрээслэн салоноо ажиллуулж, одоо ч тэндээ үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэдэг. Аав ээжийнх нь компанийн байрны түрээслэгч Золоо Болдхэтийн хүү Аргуны нүдэнд өртсөн хэмээн зарим нь ярих юм билээ..