НИТХ-ын ээлжит XVI хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар гадаадын зээл тусламжаар нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулгыг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр төсөл танилцуулсан албаны хүмүүст хандан НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авсан юм.
Хурлын төлөөлөгчид гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг үр дүнг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, нийслэлийн иргэдэд хүртээмжтэй болгох, ажил хариуцаж авсан хүмүүс эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах зэрэг саналыг илэрхийллээ.
Хэлэлцэх асуудлын төгсгөлд НИТХ-аас төслийн нэгжийн уялдаа холбоог хангах, төслийн удирдах хорооны үйл ажиллагааг хуулийн дагуу шинэчлэх, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах, нээлттэй мэдээллийн сантай болгох, төсөл хөтөлбөрийн үйл явцтай ажлын хэсэг байгуулан танилцах нь зүйтэй гэсэн санал дэмжигдэж холбогдох газруудад Хурлын тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.
НИТХ-ын ХМОНХТ
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо