Монголын гэрэл зураг, мэдээлэл сэтгүүлийн эрхлэгч Ц.Батбаатарын дүү Д.Оролмаагийн хүү 22 настай О.Даваа нь зүүн хөлний дунд чөмөгний дунд яс хайлж, ясны үрэвсэл нь хавдрын шинж тэмдэгтэй гэсэн онош сонссон байна. Ц.Батбаатар нь дүүдээ туслах хандив өрнүүлж, мэргэжил нэгт сэтгүүлч, зурагчин нөхдөдөө хандаж, хэвлэлийн бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд О.Даваагийн ээж Д.Оролмаа, эмээ Ч.Намжим, сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн, Ц.Батбаатар нар оролцсон юм. Харамсалтай нь, Монголд урьд өмнө нь энэ төрлийн өвчинд хагалгаа хийсэн тохиолдол байхгүй учраас Солонгос улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. О.Даваагийн гэр бүл, анд нөхөд, сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран амьдралын сайн сайхныг амталж мэдэрч үзээгүй ид залуухан 22 настай залууд амьдрал бэлэглэх “Нэг амь-нэг сэтгэл” аян эхлүүлж байгаа юм.
О.Даваа нь ээж, дүүгийн хамт ба тэдэндээ нөмөр түшиг, ноён нуруу болж зүтгэж, хөдөлмөрлөж явахдаа хүнд өвчин туссанаа хожуу мэджээ. О.Даваа “Өнгөрсөн хоёрдугаар сараас хөл минь нугаларахгүй бага зэргийн хавдартай юм шиг байсан. Зөөлөн эдийн гэмтэл гээд тоогоогүй яваад байсан. Сүүлдээ алхаж болохгүй өвдөөд эмчид үзүүлж онош тогтоолгосон” хэмээсэн юм. Түүний эмээ Ч.Намжим нь бага ангийн багшаар 48 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр “Миний хүү өөрийгөө ч тоолгүй дүүгээ сургуульд сургаж, эрдэмтэй хүн болгоно гээд Цагдаагийн академид суралцах боломжоо алдаж байсан. Өрх толгойлсон миний охин хоёр хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд хэцүү шүү дээ. Хүүд минь тусалж, гараа сунгаж хөл дээр нь босгож өгөөч гэж ард түмэн үе үеийн шавь нараасаа хүсч байна. Миний хүү урлаг, соёл, спорт гээд олон төрлийн авьяастай. Ээждээ туслахын тулд олон ажил хийж байсан” гэв. Монголын гэрэл зураг, мэдээлэл сэтгүүлийн эрхлэгч Ц.Батбаатар “Хятад, Солонгос, улсад эмчлүүлэхийн тулд хандивын аян өрнүүлж, ард түмэн, мэргэжил нэгт нөхдөөсөө тусламж хүсч байна. Солонгост хөлийг нь тайралгүйгээр эдгээх боломжтой эмнэлэг байгаа” хэмээсэн юм. Сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн “Сэтгүүлчид бид гэр бүлээ ч анхаарахгүй цаг завсаргүй ажилладаг. Энэ хүнд цаг мөчид мэргэжил нэгт нөхөртөө бид туслах хэрэгтэй. 22-хон настай залууд амьдрал бэлэглэх энэ аянд идэвхтэй оролцоорой. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ” гэсэн юм. Та бүхэн доорх утсаар холбогдож, хандив тусламжаа хүргэх боломжтой.
Хандивын данс: Хаан банк 5013149430 О.Даваа
Холбоо барих утас: Ч.Намжим 95181691, Д.Оролмаа 99924054
Г.Нямсүрэн
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно