Хүндийн өргөлтийн хөөрхөн бүсгүй М.Анхцэцэгийг танихгүй хүн цөөн биз ээ. Эмэгтэй хүн байтугай хэрийн аавын хүү зориглон хичээллэдэггүй хүчний спортод хөл тавьж, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуусгаж яваа түүнээр монголчууд бид бахархахгүй байхын аргагүй ээ. Тэгвэл хүндийн өргөлтийн мисс маань хэдийнээ хайртай ханхүүгээ олж, хэзээ мөдгүй амаржих гэж байгаа сурагтай. Ази тивийн аварга бүсгүйг ханиа болгосон азтай залуу нь урлагийн хүн гэнэ шүү. Тодруулбал М.Анхцэцэгийн найз залуу нь УДЭТ-ийн ирээдүйтэй залуу жүжигчин ”Драмын 3”-ын нэг Б.Золжаргал юм байна. Хосууд 2016 онд танилцсан бөгөөд хоёр талын аав, ээжүүд бэр, хүргэндээ тун сайн байдаг гэнэ лээ. Жүжигчин Б.Золжаргалыг 2017 онд тайзнаа тоглогдсон "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийн Намжилын дүрээр, хүүхэд залуучууд сайн мэднэ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо