Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд НИТХ-аас өмнөх жилүүдэд олгодог байсан "Алдарт эх"-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.
Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.
"Алдарт эх"-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ.
НИТХ-ын ХМОНХТ
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо