“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны дөрөв дахь дугаар өчигдөр /2018.05.27/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны дөрөв дахь дугаарын ялагчаар “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа 37оноотойгоор тодорлоо.
Тэрээр өчигдрийн дугаарт Английн алдарт дуучин LP болон “Lost on you” дууг яг түүн шиг дуулж, шүүгчдээс магтаалын үг сонссон юм.

Шүүгч Х.Оюунбилэг: Дуулалт бол гайхалтай байлаа. Хаанаас нь ч харсан Лора байна.
Шүүгч Г.Ганхүү: Олон нийтэд танигдаагүй од таарах амаргүй даалгавар. Хөгжмийн алдарт ая зохиогч, дуу зохиогч. Энэ дууг нэг одод зохиогоод тэр нь аваагүй. тэгээд тэрээр өөрөө унтлагынхаа өрөөнд хэдэн хөгжимчин найзаа цуглуулаад өөрөө дуулсныг нэг найз нь видео камераар бичин тараасан нь Лораг од болгосон. Чи тэр нарийн хоолойноос яаж ингэж яг Лора шиг дуулав аа. Мундаг байлаа.
Шүүгч Б.Амархүү: Хит дууны эзнийг гайхалтай дуурайлаа. Чи дугаар бүрд улам чангаран сайн байна. Баяр хүргэе.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо