"The Voice Of Mongolia" шоуны цорын ганц эмэгтэй шүүгч, дасгалжуулагч бол дуучин Ука. Шоуны шүүгчдийг сонгох санал асуулга дээрх өөрийнхөө нэрийг хараад нүдэндээ ч итгээгүй тэрээр шоунд орох эсэхдээ ихэд эргэлзэж байсан аж. Тэрээр энэ тухай "Шоу эхлэхээс өмнө би өөртөө маш их эргэлзэж байсан. Намайг хүн сонгох болов уу? Миний хүсэж байгаа оролцогч намайг сонгох болов уу? гэдэг дээр би маш их эргэлзэж байсан" хэмээжээ. Шоун дээр хамгийн эхэлж эргэж харсан шүүгч болсон тэрээр оролцогч Алунгоог дахин сонсох хүсэлтэй явдгаа илэрхийлээд авсан бөгөөд түүнтэй уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа гэдгээ ч зарлаад авчээ. Тэрээр шоуг бүхэлд нь харан сонголтоо хийсэн хэмээсэн бөгөөд урлагийн бүхий л зүйлээс таашаал авдаг нэгэн гэнэ лээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо