Мэргэжлийн боксын рингэнд адтай, одтой яваа боксчин Н.Төгсцогт ирэх ням гаригт /2018.05.26/ ээлжит тулаанаа хийнэ. Сонирхогчдын боксоос мэргэжил рүү хөл тавьсаар гурван жилийг үдсэн тэрбээр энэ хугацаанд 9 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан. Наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай яваа.
Одоо King Tug-ийн учраа нь Оскар Эскандон. 34 настай колумб боксчин 28 тулаан хийж, 25-д нь ялалт байгуулсан чамгүй хүчтэй өрсөлдөгч. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.
Тулаан хаяанд ирсэн энэ өдрүүдэд Н.Төгсцогт боксын рингэнд өмсөх өмсгөлөө танилцуулав. Чамин хар өмсгөлдөө тэрбээр Д.Банди агсны хөргийг залсан нь анхаарал татлаа. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулж Төгсөө хүндэтгэл үзүүлсэн нь энэ ажээ.

Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо