Хоёр Ганаагийн ижилсэл


“Хувьсал” продакшны нүүр царай болсон хоёр Ганааг уншигчид андахгүй биз. Том ганаа буюу Д.Ганцэцэг "алаг нүдэн" тодотголтой. Харин жижиг Ганаа буюу А.Ганчимэг нь “хөөрхөн” гэх тодотголыг авсан байдаг. Монголын кино урлагт хамтран олон хэд, хэдэн дүр бүтээсэн жүжигчид маань төрснөөс дутуугүй эгч дүүс болцгоосон гэдэг. Орчин цагийн дэлгэцийн урлагт өнгө нэмж буй хоёр бүсгүйчүүд саяхны нэг өдөр ажлын дараа гадуур зугаалсан байна. Тэгэхдээ хоёул ижил хувцасаар гангарч хамт зургаа даруулжээ. Тэдний цаашдын уран бүтээлийн ажилд нь өндөр амжилт хүсье. Удахгүй жижиг Ганаа том Ганаагийнхаа араас хөдөлмөрийн улаан тугийн одонт гэх эрхэм алдарыг авах биз ээ.