Хөтлөгч Одко буюу Э.Одгэрэлийг тайз, дэлгэцээс хөндийрөөд удаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ. Гэрийн сайн эзэгтэй болсон тэр аливаа нэг арга хэмжээний үеэр хүрэлцэн очиж олны өмнө харагдах болсон. Нэг хэсэг UBS телевизийн хамгийн их үзэгчидтэй нэвтрүүлгийг хөтөлж уг телевизийн нүүр царай болж явсан түүнд UBS хэмээх их айл түүний хоёр дахь гэр мэт ойрхон санагддаг нь мэдээж. Тэрээр хамгийн сүүлд тус телевизийн бүтээл “Говийн домог” киноны нээлтэнд содон имиджтэй ирэн манай папараццид өртөж байсан билээ. Хөтлөгчийн карьеэраа орхисноос хойш тэр сошиалын идэвхтэн болсон бөгөөд цахим хуудсаараа олон түмэнтэйгээ уулзах болсон. Энэ хаварын халимаг үсний трэндэд нэгдэж үсээ богиносгосон зургаа нүүр хуудсаараа дэлгэж байсан юм. Тэгвэл энэ удаад янагийн ягаан шидэт гэмээр даашинз нь түүний онцлох зураг болж байна. Өнгө тодоос гадна жирэмсэн байхад нь таарч байсан бол төрснийх нь дараа ч биеийг нь барин сайхан зохих ажээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо