Залуу жүжигчид энхрий үрстэйгээ


Үртэй хүн жаргалтай, үндэстэй мод нахиалдаг гэдэг. Үр хүүхэд аливаа гэр бүлийн аж жаргалын нар нь байж үргэлж тэрхүү баяр, баясал аз жаргалыг түгээж байдаг. Гэр бүлийн аз жаргал л хүнийг хөтлөж, эрч хүч өгдөг гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Тиймдээ ч өглөө босоод ажилдаа яарах эр хүн, эхнэр хүүхэд бүгд л тухайн өдрийнхөө бас маргаашийнхаа аз жаргалыг гэр бүлээсээ олж авдаг. Тиймээс энэ удаад та бүхэнд энэ цагийн амжилт нь эхэлж буй олны танил залуу уран бүтээлчдийн гэр бүл болоод аз жаргалын булаг бяцхан үрсээрээ гангарсан зурагуудаас толилуулая.