Анх "Boom town" хамтлагаас урлагийн гараагаа эхлэн олон танигдаж эхэлсэн тус хамтлагийн залуус тухайн үедээ аливаа тоглолт шоунд бүжиглэж хошин урлагийн хамтлагуудын тоглолтод туслах дүр бүтээж явсан цаг саяхан мэт. Тухайлбал Б.Тамир, М.Баярбат, Э.Алдар нар тус, тусын жүжигчны карьераа хөөж байсан бол хэдэн жилийн өмнөөс эргэн нэгдэж багагүй туршлагатай болсон жүжигчид маань “Фантастик” продакшн байгуулж монголын кино урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа билээ. Одоогийн энэхүү амжилтаас өнгөрсөн үе буюу анхлан Boomtown гэх хамтлаг байгуулж байсан үерүүгээ эргэн харахад тэдэнд хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан сайхан дурсамж нь эргэн тодордог байх. Найруулагч, жүжигчин, продюссор гээд олон төрлийн авьяастай Б.Тамир саяхан “Boom town” хамтлаг байгуулж байсан үеийнхээ зурагаа олонд сонирхуулжээ. Тэрхүү зурагийг нь үзсэн хүмүүс мөн л тухайн үеийн сайхан дурсамж, дурдатгалаа эргэн санацгаасан аж.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо