Загвар өмсөгч Норагийн шивээсэн гангараа


Эх орноосоо илүүтэй гадаадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг хийж бүтээсэн үйл хэргээрээ сайнаар дуудуулан яваа олон загвар өмсөгчид манайд бий. Тэдний нэг бол Д.Оюунномин буюу Нора. Тэрээр олон улсын нэр хүндтэй томоохон загварын шоунуудад оролцож, брэндийн нүүр царай болж, мөн том хэмжээний зураг авалтуудад оролцсоор яваа мэргэжлийн модель гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон. Орчин үед шивээс гэх урлаг бие даан салбарлан хөгжиж нэгэн төрлийн гангараа болж байна.  Тйимээс ч олны танил тэр дундаа урлаг соёлынхон ямар нэг утга учир агуулсан ил, далд шивээстэй байх нь олонтаа. Тэдний нэгэн адил Нора өөрийнхөө шивээсээ ил гарган олонд дэлгэжээ. Тэрээр нуруунынхаа ихэнх хэсгийг angel далавчаар шивсэн байна.