Төрийн наадмын дэвжээнд зодоглохын хажуугаар гэргийтэйгээ хослон дуулж, түмэн олонд хайрлагдсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин С.Эрхэмбаяр хамтын амьдралдаа цэг тавьснаар урлагийн замаасаа ч түр хөндийрсөн. Анхны гэргий гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагаас өөр бүсгүйтэй хамтран дуулж байгаагүй С.Эрхэмбаяр начин урлагт эргэн ирэхдээ залуухан, чадварлаг дуучинг хамтрагчаараа сонгосон нь уран бүтээлээ ч, хувийн амьдралаа ч шинээр эхэлж байгаагийн дохио гэлтэй. Олон жилийн өмнө зохиогоод, хав дарчихсан байсан “Зүүдлэн хүлээгээрэй” дуугаа уртын дуучин Н.Аясуутай хамтран дуулж олны хүртээл болгосон билээ. Н.Аясуу, С.Эрхэмбаяр хоёрыг амрагийн холбоотой болсон гэх бөгөөд Н.Аясуугийн хувьд Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дууч юм билээ. Залуухан дуучин бүсгүй С.Эрхэмбаяр гавьяатын “цайг нь чанахын” хажуугаар их урлагт нь эргүүлэн авчрахаар шийдсэн бололтой дог шүү.
PAPARATSI.MN
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ