“NISSAN QAISHQAI” эзэн тодрох мөч ойртсоор...


  Дэлхийд алдартай ”THE VOICE” шоу Монголд анх удаа, албан ёсны онцгой эрхтэйгээр ”Монгол ТВ” телевизээр нэгдүгээр сараас эхлэн ням гараг бүр 19.30 цагт үзэгчдэд хүрч эхлээд даруй таван сарын нүүрийг үзэж байна. Харин хүчтэй өрсөлдөгчдийн дундаас Болд дасгалжуулагчийн багт Бүжинлхам, Ариунжаргал, Ононбат дасгалжуулагчийн багт Энхсүх, Өсөхбаяр, Отгонбаяр дасгалжуулагчийн багт Мөнх-Эрдэнэ, Болормаа харин Ука дасгалжуулагчийн багт Энгүүн, Батбаяр нар тунаж үлдсэн юм. VOICE шоуны ялагч нь дэлхийн дуу хөгжмийн салбарын хамгийн том төлөөлөгч болох UNIVERSAL MUSIC GROUP-тэй уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажиллах хамгийн анхны Монгол дуучин болох ховорхон боломжийн эзэн болно. Мөн хурд хүч тав тухын бэлэгдэл болсон цоо шинэ NISSAN QAISHQAI авто машины түлхүүрийг гардан авах юм.Таны бодлоор хэн ялагч болох бол...