Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна


  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Г.Сарангэрэлийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүнийг БНХАУ-аас дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хар тамхины төрлийн "мөс"-ийг өөрийн биед тээвэрлэж оруулж ирэхэд нь цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь баривчилсан билээ. Г.Сарангэрэлийн биеэс тэр даруйд мэргэжлийн эмчийг байлцуулан хар тамхийг гаргаж авсан бөгөөд түр саатуулаад байсан юм.