Зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа цор ганц содон гутлын эзэн болсноо нийтэлжээ. Тодруулбал GT загварын товчоо, Урлах Эрдэм Дээд сургуулийн уран гартнуудын сэтгэл оюунаа шингээн оёсон гутлыг Г.Тунгалаг захирал түүнд бэлэглэсэн аж. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
Надад зориулж урласан цор ганц загварын гутал бэлэглэв. Г. Тунгалаг захирлын хийж бүтээж байгааг, Монголын урдаа барих дизайнеруудыг бэлтгэж байгааг нь алсаас харж, үргэлж дэмжиж явснаас биш, энэ жилийг хүртэл нэг ч удаа нүүр тулан уулзаж завдаагүй явсан юм. Тэгээд саяхан сургуульд нь уригдан оюутнуудтай нь уулзалт хийсний дараа надад Эх дагины тухай #ХүйлэнОгторнуйнЗаадас роман бичсэнд баяр хүргэж, ийм гоё, давтагдашгүй бэлэг барьсан нь энэ. Хөлд эвтэйхэн, загварлаг, хамгийн гол нь миний хөлийн хэмжээг авч, зөвхөн надад зориулж урласан загварын гутал. Би тод өнгийн, содон хийцтэй гуталд нүд унагадаг хүн юмаа Дахин дахин GT товчоонд хувцсаа захиалж монгол дизайнеруудынхаа бүтээлээр гоёж байнаа гэж шийдсэн” гэсэн байлаа. Ямартаа ч монголчууд дотооддоо гутлаа үйлдвэрлэдэг болчихвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авахаас татгалзах хүн байхгүй биз. Харин үнийн хувьд тэнгэрт тулсан үнэтэй байвал чиг уу. Ийнхүү зохиолч бүсгүй дэлхийд байхгүй цор ганц гутлаа өмсөн ажлаа амжуулах л үлдлээ дээ.
PAPARATSI.MN
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь