Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн олны анхаарал татсан “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин М.Цэрэндолгор шинэ цагийн сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. “Тютю” кино нээлтээ хийв үү, үгүй юу хаанаас, хэний хэн гэдэг ямар шинэ жүжигчин гараад ирэв хэмээн амтай болгон асууж, сураглаж байсан. Цэдогийн хувьд Москва хотноо Оросын театр урлагийн академид суралцаж байхдаа зуны амралтаараа анхны кино “Тютю”-даа тоглоод амжсан бөгөөд энэ хугацаандаа Л.Балхжавын бэр болохоо дөхсөн гэдэг юм билээ. М.Цэрэндолгорын хувьд “Огцом эргэлт, Гарал угсаа” зэрэг дэлгэцийн бүтээлд туслах дүр бүтээснээс гадна 9-н настай байхдаа дуучин Т.Ариунаагийн “Харуусал, харамсал” дууны клипэнд тоглож байжээ. Энэ удаад тэрбээр "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн оролцогч болж цэнхэр дэлгэцээр үзэгч олонтой уулзаж байгаа ба өнгөрсөн амралтын өдөр “Попын хаан Жексоны дүрд чадварлаг хувираад авсан. Харин энэ долоо хоногт хэрхэн өөрчлөгдөхийг тэсэн ядан хүлээж сууя.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо