Камертон хамтлагийн дуучин Эба буюу Н.Эрдэнэбат сүүлийн жилүүдэд хувийн бизнес хөөн тун ч одтой яваа. Харин учир мэдэх хүмүүс Эбагийн үржил шимт тариан талбайн газар нь Алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын мэдлийнх гэдэг. Хавар болж тариалалт эхлэх үеэр л ЭБа ил гарч тариаланчдын асуудлаар ам нээдэг заншлаараа бас л энэ удаа “гоншигнож” зогсоо нь энэ. Уг нь газар тариалангийн бүс нутгуудыг зарлахад түүний үйл ажиллагаагаа явуулж буй сум багтсан л баймаар. Харин түүний энэ зургийг харсан зарим шооч цахим хэрэглэгчид: Эвий, эвий... Мянгаа ахынхаа ач буяныг хариулах гэж зүдэрч л явна гэснээс жилийн жилд тариаланчид маань зовлон хэлэх. Тэрийг нь шийдээд өгчихөж болдоггүй л юм байх даа” гэжээ. Сонирхуулахад уран бүтээл дээр олон жил хамтарч ажилласан Ц.Мянганбаяр захиралд Камертончуудаас итгэлийг нь дааж газар шорооны ажлынх нь ар тал болж ажиллах хүн Эбагаас өөр байгаагүй гэдэг. Эба ч Алтны магнат “охин” компаниа түүнд даатгахад өөрийн юм шиг өөд нь татаж, арчилж, ургуулахаа амласан гэдэг юм билээ.
PAPARATSI.MN
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа