Шатахууны онцгой албан татварын хэмжээг өндөр тогтоогоод ирэхээр аж ахуй нэгжүүд татваргүй орж ирдэг завсрын бүтээгдэхүүнийг нефтийн бүтээгдэхүүнд хольж, хуурамч шатахуун борлуулсан тохиолдол 2015 онд гарч байсан. Яг үүн шиг тохиолдол саяхан илэрсэн бөгөөд хуурамч шатахуун борлуулсан компаниудыг төр зарлахаас татгалзан бүр нууцалсан талаарх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Ингэж ядарсан иргэдээ хохироож, хэн нэгэн мөнгөтэй хүмүүсийн ар тал болдог Төртэй байснаас байхгүй байсан нь дээр хэмээн иргэд бухимдлаа дор бүрнээ илэрхийлсээр байна. Олон улсын валютын шаардлагаар Монгол Улс шатахууны онцгой албан татварыг нэг тонн тутамд нь 240 мянгаар нэмэгдүүлэх гэж байна. Үүнийг дагаад хуурамч шатахууны асуудал дахин сэргэх эрсдэлтэй хэмээн хэдхэн жилийн өмнө бичигдэж асуудал дагуулж байсан ч 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвар гаргаж энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүртэл тайлбар хийж байсан билээ. Тэгвэл яагаад дахин хуурамч шатахуун борлуулсан компаниуд гарч ирэв, үүний ард хэн нуугдаж, шахааны бизнесээ цэцэглүүлэхээр санаархав...
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо