Шүүдэрээ бие давхар гэнэ үү


   Шүүдэрцэцэгээс бүр залхаад хүмүүс ахиад л Шүүдэрээ юу гэдэг болсон гэнэ. Арга хэмжээ болсон ч тэр Шүүдэрээ, цахим хуудсанд пост хийсэн ч бас л Шүүдэрээ. Жинхэнэ энэ насны хайраа олсон хэмээн нүүр бардам олны өмнө ил гарах болсон Шүүдэрээ, Тодоо нар “Гэгээн муза” 14 дэх удаагийн наадамд хар өнгийн энгийн загвартай монгол дээл, цамцаар гоён ирсэн нь энэ. Сонирхуулахад хос хоёр өөрсдийн хайраас ургасан бяцхан хайртай болохыг хүсэж буй учир ирэх жилийнх нь төлөвлөгөөнд ам бүл нэмэх талаар багтсан байгаа гэж ойрын эх сурвалж нь ам нээсэн удаатай. Тэгэхээр тун удахгүй Тодоо, Шүүдэрээ нарын жижигхэн хувилбар мэндлэх сурагтай.

 

PAPARATSI.MN