Уянга, Чойжоо нар хамтдаа

Admin
19 цаг 10 минутын өмнө

   Нэгэн цагт хайр сэтгэлийн холбоотой гэгдэж, Уянга жирэмсэн болсон хэмээн өөрийн цахим хуудсандаа гэдсээ томбойлгон даруулсан зурагнаасаа болж асуудалд орооцолдож байсан ч удаа ч үгүй харилцаагаа тасалсан хосууд саяхны нэгэн арга хэмжээнд хамтдаа патиараа татуулаад амжжээ. Уянгын хувьд хөөрхөн хүүгийн ээж болж насныхаа ханиар энгийн нэгэн даруухан залууг сонгон мэргэжлийн ажлаа хийн амьдарч байгаа бол Чойжоо UBS телевизээсээ буурь сэлгэн C1-ийн дүр төрхийг тодорхойлоод багагүй хугацааг үдээд байгаа билээ. Хамгийн сүүлд Чойжоог дуучин Амархүүд нүүр нүдгүй зодуулан хэвтэрт байгаа хэмээж байсан ч байдал дээрдсэн бололтой. Амраг хосууд амьдралын сайхан найзууд болсон байхыг алийг тэр гэх вэ, учрах өдөр олон тул найр тавиад уулзахаас өөр яах вэ.
 
PAPARATSI.MN