“Опозит”-ын Гантулга удахгүй хуримын зар дуулгана


      Гантулга анх UBS телевизийн бяцхан дууч шувуухайнууд дундаа хоолойн цар хүрээгээрээ толгой цохидог А.Хишигдалайтай хайр сэтгэлийн холбоотой гэгдэж явсан. Харин удаа ч үгүй мисс Ю.Балжидмаатай учир ургуулснаа зарлаж өөрийн цахим хуудсанаа хамтдаа байгаа зургуудаа байршуулах болсон. Хэвлэлээр “аманцар” А.Хишигдалай найз залуугаа мисс Балжкад алдсан гэж цуурч байв. Гэтэл  Балжидмаа, Гантулга нарын харилцаа ч тийм хол яваагүй. Харин дуучин залуу мисс, дуучдаас илүү насны ханиараа энгийн нэгэн онгоцны үйлчлэгч бүсгүйг сонгосон аж. Тэд удахгүй хуримаа товлох бөгөөд сүйн бөгжөө ч солилцоод амжсан гэнэ шүү.

 

    PAPARATSI.MN