Шүүдэрээгийн учирсан залуу бүрийг бурхан илгээдэг


       Харилцаагаа ил болгоод удаагүй байгаа Шүүдэрцэцэг, Тодгэрэл нар хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэсэн шиг энд тэндэхийн үйл явдал бүр дээр хөтлөлцөж яваа харагддаг. Анх “Бид 3-ын болзоо” киноны үеэр хайрын романс ургуулсан гэгдэж байсан Шүүдэрээ тухайн үед Темпо гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой байсныг бид мэднэ. Темпо ч “Шүүдэрхэн” гэх дууг түүнд зориулан клипэндээ “эро” дүрийг бүтээж хамтдаа жаргаж байхдаа “ Темпог надад бурхнаас илгээсэн бэлэг, миний хайр” хэмээж байсан цаг саяхан. Харин жүжигчин Тодгэрэлдээ өнөөх бурхны бэлэг, чин хайрын минь эзэн гэсэн “жижүүрийн үгс”-ээ бас л шидлээстэй. Бурхан, буг аль ч илгээсэн бай Тодгэрэлтэйгээ туждаа жаргаарай гэж экс найз залуу нь битүүхэндээ залбирдаг гэсэн шүү, Шүүдэрээ минь... нэрээ хичээгээрэй.
    PAPARATSI.MN