Ж.Мөнхбат гишүүн Н.Номтойбаярт зодуулаагүй гэв


      “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар зодолдож, нэгнээ хэвтэрт оруулжээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр хэсэг шуугиснаа намжив. Уг мэдээллийн араас тэднийг юугаа булаалддаг байна, Ёс зүйн хариуцлага тооц гэсэн сэтгэгдэл цахимаар нэг тархаад амжив. Харин Ж.Мөнхбат гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Юун зодоон, юун булаацалдаан бэ? Бид хоёр юугаа булаацалдах вэ дээ. Би гэр бүлийнхэнтэйгээ эрүүл саруул явж байна. Юун хэвтэрт орсон, энэ тэр вэ" хэмээн жиргэжээ. Сураг сонсох нь ээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гэр бүлийн хүн саяхан тархины нэлээд хүндхэн хагалгаанд орсон бөгөөд эхнэрээ сахиж Солонгосын эмнэлэгт байгаа гэсэн баттай мэдээллийг өгсөн юм.

  PAPARATSI.MN