Хийлч Дээгийгийн өчигдөр ба өнөөдөр


   Хийлч Дээгий гэхээр өөрийнхөөрөө, дураараа үзэл бодлоо шууд илэрхийлчихдэг, хараат бус эмэгтэй санаанд ордог биз. Яалт ч үгүй өөрийн авьяас чадвар, үзэл бодлоороо бусдаас ялгарч, тэр хэрээрээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн Дээгий хоёр ч удаа амьдрал зохиохдоо дандаа гадаад эрчүүдээс сонголт хийсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хувийн амьдралаа тэр бүр олноос нуугаад байдаггүй түүний өчигдөр ба өнөөдрийн төрхийг харваас нас нэмэх тусам улам залуужсан нь илт. Мэс ажилбарыг байх ёстой зүйл хэмээн хүлээн зөвшөөрдөг хэтэрхий илэн далангүй хэмээн шүүмжлэл хүртдэг түүний ирэх арван жилийн төрх одоо байгаагаас улам гоё байвал гайхаад байх хэрэггүй. Тэр угаас эрдслээс айдаггүй, зоримог бүсгүй шүү дээ.
PAPARATSI.MN