Шээс нь хүрээгүй байхдаа өөрийн мэдрэлгүй шээс гарах, шээж байхдаа таслахад булчингийн хүч тамир хүрэхгүй байх, шээс хүрч байгаа мэдээлэл тархинд ирэхэд бие засах өрөө орж амжихгүй байх, ханиах, инээх, гүйх, үсрэх, хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих зэргээр шээс задгайрал илэрдэг. Давсагны сүвийн эргэн тойрондох булчин суларч, мэдрэлийн эсүүд гэмтсэнээр шээсээ барьж чадахаа больдог зовиур юм. Шээс задгайрах нь хүйс ялгалгүй илэрдэг. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд 2:1 харьцаатай байна.
Шээс задгайрах эмгэгийг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс: Стресс, сэтгэлийн хямрал, өтгөн хаталт, биеийн жин ихсэх, биеийн хүчний байнгын хүнд хөдөлмөр эрхлэх, давсагны архаг үрэвсэл давтан сэдрэх бүрд шээс задгайрлын хавсарсан хэлбэрээс шалтгаалдаг. Төрөлтийн дараа умай, үтрээ нь эргээд анхныхаа байдалдаа бүрэн орж чадалгүй сунасан чигээрээ байдаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн 70 гаруй хувь нь эмнэлэгт хандаж, эмчид үзүүлдэггүй байна. Үүнээсээ болоод гэр бүлийнхнээсээ нуух, памперс хэрэглэх цаашлаад нийгэм хамт олноосоо хөндийрөх, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг сөрөг нөлөөнд автаж, бэлгийн харьцаанд ч таагүй байдал үүсэх нь бий. Иймээс шээс задгайрах эмгэгийг заавал эмчлүүлэх шаардлагатай.
Мэс засал шаардлагагүйгээр физик эмчилгээний аппаратыг эмч нар зөвлөж байна.
Өвчний эхний үед эмийн эмчилгээ, аарцаг давсагны булчинг чангалах дасгал хийж болох ч энэ нь үр дүн багатай байдаг. Шээс задгайрах эмгэг хамгийн түгээмэл эмчилгээ нь давсаг сойх мэс заслын арга. Энэ нь булчин, шөрмөс, мэдрэл давсаг, үтрээний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Мөн тодорхой хугацаатай тул хугацаа дуусахад илүү хүндэрдэг байна. Иймд мэдрэлийн системийн үйл ажиллагааны хямралаас болж давсаг дахин суларч унжих, шээс задгайрах эмгэг дахих, давсаг сойх хагалгааг 2-3 удаа хийлгэсэн хүмүүс ч байдаг. Түгээмэл тохиолддог энэхүү эмгэгт таны ойр дотны хэн нэгэн өртөөд, үүндээ шаналаад яваан биш. Техник технологийн дэвшилтийн үр дүнд ямар ч өвдөлтгүй, эмгүй, хориглох заалтгүй, мэсийн бус аргаар нөхөн сэргээх физик эмчилгээгээр энэхүү эмгэгийг ХЯЛБАРХАН шийдэх болжээ.
ДЭЛХИЙ НИЙТЭД 2012 ОНД PHENIX НАНО ФИЗИК ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТААР ШЭЭС ЗАДГАЙРАХ ЭМГЭГИЙГ БҮРЭН “ЗОГСООСНОО” ЗАРЛАЖ БАЙСАН.
Францын алдарт феникс нано аппарат нь булчин мэдрэлийн холбоотой эмгэгийн үед эрчимтэй эмчилгээ болдог ба нам давтамжид электрон хэмнэл, тусгай долгионоор аарцагийн хөндийн булчин болон мэдрэлийг сэргээж, аарцгийн хөндийн цусан хангамжийг сайжруулснаар булчин маш үр дүнтэйгээр чангардаг байна. Энэхүү эмчилгээг Монголд Франц улсаас албан ёсны эрхтэйгээр “Ла Санте” эмнэлэгт эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд нийт шээс задгайрлын тохиолдлыг 98,9 хувийн үр дүнтэйгээр эмчилсэн байна. Нөхөн сэргээх феникс аппарат нь шээс зайдгайрлын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи юм байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа