Төр, Богд хааны ордон музейн эзэмшлийн газрыг Нийслэлийн хамгаалалтад 1997 онд, Улсын тусгай хамгаалалтад 2001 онд авсан юм билээ. Гэвч...
1. Ван трейд ХХК уг түүх, соёлын дурсгалт газрын хойд талыг бүтэн 17 жил "эзэмшиж", дэлгүүр, фитнес ажиллуулсан.
2. Хотын дарга Мөнхбаярын зөвшөөрлөөр Грийн эйр гарден ХХК 2011 онд уг газрын зүүн хэсэгт зочид буудал барихыг завдсан. Музей, иргэд эсэргүүцэж зогсоосон.
3. Хотын газрын албаны дарга Ц.Сандуй уг газрын зүүн болон хойд хэсгийг тасалж, зам тавихыг завдсан. Музей эсэргүүцэж хамгаалсан.
АПУ ХК хөлбөмбөг үзүүлэх асар барьж байх шиг байна! 2018.5 сар
МУ-ын Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд "АПУ ХК" хууль бусаар газар эзэмшиж, эдүгээ шоу цэнгээний зориулалттай асар барих зэргээр дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрлээ...Үүнд тайлбар хийгээч ээ, Батсайхан захирлаа.
Урсгалгүй ус ширгэж, тэмцэлгүй ард мөхдөг хэмээх өвгөдийн үг бий. Түүх соёл, өв уламжлалаа дээдлэгч хүн бүр тэмцэхгүй бол соёлын өв энэ мэтээр шоовдорлогдсоор үгүй болох бус уу.
Холбогдох газрууд анхаарна уу! Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж ялсан өвөг дээдсээ хүндэтгэе!
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо