Телевизүүд нэг үеэ бодвол өөрсдийн контентуудаараа үзэгчдийг байлдан дагуулж, амралтын өдрүүдэд телевизорынх нь өмнө уяж чаддаг болоод байна. Түүний нэг нь “Боловсрол” суваг телевизээр гардаг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдөр гурав дахь улиралынхаа анхны дугаарыг үзэгчдэд хүргэсэн. Өмнөх шоунд оролцогчид дугаар бүр дээр Харангын Лхагваа, Дэлгэрмөрөн, Маралжингоо...зэрэг дуучдыг дагаж дуурайн үзүүлдэг нь хэвшмэл зүйл болоод байсан. Харин уг шоуны “чимэг” болж оролцож байгаа оролцогчид дундаас “Эмоци” продашны Тэмүүжин Харангын Лхагвааг бараг усны дусал мэт ижилхэн дуурайж байсан нь олныг алмайруулж чадсан. Тэмка гэх үнэр ч үнэртээгүй шүү хэмээн цахим ертөнцөөр шуугиад авна лээ. Хэр баргийн зүйлийг таашаагаад байдаггүй, хэтэрхий өөрийнхөөрөө Лхагваа хүртэл “Браво” хэмээн алга ташиж “Дуулсан дуундаа би өөрөө уяраад гэдэг шиг өөрийнхөө өөр нэгэн хувилбарт сэтгэл хангалуун байсан гэдэг шүү.
PAPARATSI.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо