”ГЭРЭГЭ” ЦАХИМ КИОСК”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО


Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн санаачилгаар, Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нарын албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон, Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нээлтийн үг хэлэхдээ:

  “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв 2013 оноос эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн торгуулийн хуудсыг гэрийн хаягаар хүргүүлж ажиллаж байгаа бөгөөд, цахим төлбөрийн ажлыг амжилттай зохион байгуулж өнөөдөр нээлтээ хийж байна. Энэхүү цахим киоск ашиглалтанд орсноор төлөгдсөн торгууль устахгүй байх гэсэн асуудал байхгүй болж байна. Түүнчлэн АТҮТ дээр нэр шилжүүлэх ажиллагаанд өдөр тутам дунджаар 600 гаруй иргэд үйлчлүүлдэг байсан бол энэхүү систем нэвтэрснээр уг ачааллыг 3-4 дахин буурах давуу талтай” хэмээн ярилаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эхний ээлжинд дараахь 6 цэгт байршуулан ажиллаж байна.

1. Дүнжингарав худалдааны төв дэх Нэг цэгийн үйлчилгээ 
2. Нийслэлийн төр захиргааны IV байр 1 давхарт буюу Улаанбаатар банкны шилэн барилга 
3. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төв 
4. АСА цирк дэх Авто тээврийн үндэсний төвийн 1 давхарт 
5. Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт
6. Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

 

 

  •      Удахгүй уг төлбөрийн машинаар дамжуулан орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар болон үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээнүүдийг нэмэх юм.