Өнгөрсөн хоёрдугаар сард зохиогдсон “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Оросын Холбооны улсын уран гулгагч Алина Загитовад Японд улсаас гөлөг бэлэглэхээр болсон юм. Тэгвэл өчигдөр Японы Акита мужид болсон нохойн үзэсгэлэнгийн үеэр Олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитовад бэлэглэх Акита үүлдрийн гөлөгийг танилцуулжээ.

Түүнд бэлэглэх үүлдрийг гөлөгийг Алина Загитовагаар өөрөөр сонгуулж тэрээр хоёр сартай эмэгтэй гөлөгийг сонгожээ. Гөлөгний эзэн Масами Хамада “Миний нохой сонгогдсонд баяртай байна. Энэ маань их нөхөрсөг зантай гөлөг тул хатагтай Загитовагийн хайрыг татна гэдэгт найдаж байна” гэж ярьжээ.

Уран гулгагч, 15 настай Алина Загитова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 82.92 оноогоор тэргүүн байр буюу олимпийн наадмын аварга болсон юм.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо