Нийгэм даяар хүний сэтгэл эмзэглүүлсэн хэргээс үүсэлтэй хэл амнаасаа болж урлагаасаа нэлээд хэдэн жил хөндрийрсөн жүжигчин Ц.Алдармаа урлаг руугаа эргэн ирж бас ч гэж багагүй хугацаа өнгөрлөө. “Ядуугийн зовлон-2”, “Байтаг богд” гэсэн үзэгчдийг байлдан дагуулж чадсан кинонд дүрээ чадварлаг бүтээж уран бүтээлийн хувьд ч тэр, хувийн амьдралдаа ч тэр аль, алинд нь өмнөхөөсөө илүүтэй өнгө нэмэн гялалзаж яваа. Тэрээр өөрийн тоглосон кино нээлтэнд ирэхдээ 5 сая төгрөгийн үнэтэй гутлаар гангаран ирэн манай папарацид өртөж “Папарацци” сэтгүүлийн маань 2 дахь дугаарт гарч байсан билээ. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг сэтгүүлийн тус дугаараас уншина биз ээ. Харин тэрээр саяхан өөрийн ээлжит дэгжин гутлаар гангарсан зургаа олонд сонирхуулжээ. Нөхөртэйгээ эргэж нийлэн хүүгээ элэг бүтэн амьдаруулж буй жүжигчин Ц.Алдармаа өөрийн шинэ, содон өнгийг бүрдүүлж урлаг хэмээх их амьдрал руугаа алхам, алхамаар эргэн хөл тавьж байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо