Бөхийн өргөөнд бөхчүүдийг үймээн самуун үүсгэсэн хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагаас болон прокурорын газраас үйл ажиллагааг нь зогсоож, хаалгыг нь “барьсан”. Үүнтэй холбогдуулан бөхийн өргөөнд болох байсан барилдаанууд болон дуучдын тоглолт бүгд цуцлагдсан юм.
Харин МҮБХ-нд үүсээд байгаа асуудалд хоёр талынхан хоорондоо ярилцаж, эв зүйгээ ололцон ойлголцож “Их эеэ” дахин хуралдуулах шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Бөхийн өргөөг нээлгэхээр Улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, Улсын харцага Д.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд прокурорт ханджээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирэх сарын 05-ны өдөр Ээлжит бус Их Эе хуралдаж, асуудлыг шийдвэрлэх хүртэл нээх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо