Г.Сарангэрэл хоригдож байна


Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэлийг энэ сарын 18-19-нд шилжих шөнө цагдаагийнхан үйлдэл дээр нь барьсан талаар бид мэдээллэсэн. Түүний хувьд хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож байсан ч Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулаад өнгөрдөг байжээ. Харин энэ удаагийнх нь хэрэгт түүнийг Эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар шалган Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 61 хэрэгт 130 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаад байгаа юм. Хамгийн аймшигтай нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч насанд хүрээгүй хүүхдийн тоо өмнөх оноос  хоёр дахин өссөн дүн гарчээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.  Монгол Улс хэдхэн жилийн өмнө хар тамхины тээвэрлэгч орон байсан бол өдгөө хэрэглэгч орны тоонд нэгэнт орчихоод байгаа аж. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn